“Стрептококкийн ангина, фарингит, хэрэх өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийг эрт оношлох чадавхи олгох” сургалтыг зохион байгууллаа

ЭМЯ, ДЭМБ, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 ангийн сурагчдад А Стрептококкийн эрт илрүүлэг үзлэгийн зохион байгуулах ажлын хүрээнд “Стрептококкийн ангина, фарингит, хэрэх өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийг эрт оношлох чадавхи олгох” сургалтыг 2024 оны 07 сарын 17-оос 18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Сургалтад Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нар болон Ерөнхий боловсролын сургуулийн эмч нар хамрагдаж байна.

✅ Сургалтын үр дүнд Хүүхдэд тохиолодох стрептококкийн шалтгаант хэрэх өвчин, зүрхний олдмол гажгийн оношилгоо, эмчилгээний заавар, зөвлөмжийн дагуу анхан шатны эрүүл мэндийн байгууллага, ЕБС-ийн эмч мэргэжилтнийг чадавхжуулах сургалт зохион байгуулснаар аймгийн хэмжээнд хэмжээнд уг эмгэгийн оношилгоо, эмчилгээний чадамж сайжирч, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийн өвчлөлийн хувийг бууруулах зорилго юм.

✅ Сургалтын сургагч багшаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Чих хамар хоолойн мэс заслийн тасгийн эрхлэгч, АШУ-ны магистр, Клиникийн профессор, зөвлөх эмч, МУ-ын хүний гавьяат эмч Б. Дэлгэрмаа удирдан явуулж байна

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *