Алслагдсан нутгийн иргэдийн мэдээлэл харилцааны бэлэн байдлыг хангах зорилго бүхий МААНАР төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-ны захиалгаар Хөвсгөл аймгийн Дархадын 4 сум Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ сумдад 4 сарын хугацаанд амжилттай хэрэгжиж төгсгөлийн үр дүнгийн уулзалт хэлэлцүүлгээ зохион байгуулж байна. Уг төслийн хүрээнд орон нутгийн эрсдлийн мэдээлэл харилцааны төлөвлөгөөг хэлэлцэн сайжруулах, туршлага солилцох ХЭЛЭЛЦҮҮЛЭГ уулзалтыг Баянзүрх сумын Агар 4-р баг /Тэрмэс/ , төвийн багуудад тус тус амжилттай зохион байгууллаа.