Улсын 2 дугаар төв эмнэлгийн нүүдлийн баг Хөвсгөл аймгийн 5 суманд ажиллаж байна

УЛСЫН 2 ДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН НҮҮДЛИЙН ЭМНЭЛЭГ ХӨВСГӨЛ АЙМГИЙН 5 СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА.

🔰 Эрт илрүүлгийн үзлэгийг эрчимжүүлэх, алслагдсан аймаг, орон нутагт оршин суугаа хүн амд хүрч үйлчлэх , дэмжлэг үзүүлэх зорилгоор төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон автомашинд суурилсан НҮҮДЛИЙН ЭМНЭЛЭГ -ийг 21 аймагт ажиллуулж байгаа ба Хөвсгөл аймагт 6 сарын 30-наас 7 сарын 08-ны өдөр хүртэл ажиллаж байна.

♻️ Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ сумдад 3 хоног ажилласан ба нийт 276 иргэд үзлэгт хамрагдсан байна.

✅ 18-30 насны 40

✅ 31-45 насны 89

✅45-60 насны 85

✅60-аас дээш насны 62 хүн хамрагдлаа.

Үүнээс нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт

👩‍🦳Эмэгтэйчүүдийн үзлэгт 99

❤️Зүрх судасны өвчлөлийг илрүүлэх үзлэгт 35

👂Чих хамар, хоолойн эмчийн үзлэгт 32

🕹Уушигны эмчийн үзлэгт 12 иргэн тус тус хамрагдсан байна.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *