Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн төслийн багаас “Алслагдсан бүс нутгийн иргэдийн мэдээлэл, харилцааны бэлэн байдлыг хангах зөвлөх үйлчилгээний гэрээний ажлын даалгавар “Маанар” төслийг сонгогдсон Улаан-Уул, Баянзүрх, Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумдад хэрэгжүүлэх эхний уулзалт, хэлэлцүүлгийг цахимаар хийлээ.
Тус хэлэлцүүлэгт Баянзүрх сумын Засаг дарга Г.Од-Сэр, Цагааннуур сумын Засаг дарга Б. Цэрэн-Очир болон сонгосон сумдын Эрүүл мэндийн төвийн дарга, хэрэгжүүлэгч нар оролцлоо.
Уулзалтаар
Төслийн гэрээ болон төслийн нэгжээс ирүүлсэн мэдээлэл сурталчилгааны стратеги, баримт бичиг, суманд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж, зөвлөмж
Суманд хэрэгжүүлэх Нийгмийн эрүүл мэнд болон олон нийтэд чиглэсэн арга хэмжээнүүдийн удирдамж, хөтөлбөр аргазүйг танилцуулах, эхлүүлэхэд шаардлагатай мэдээлэл өглөө.