АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн түүхт 95 жилийн ойн хүрээнд “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхимийн ахлах багш, Сувилахуйн ухааны доктор, дэд профессор, Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн гишүүн Д.Солонго удирдан явууллаа.
Сургалтаар Сувилахуйн Шинжлэх ухааны өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, манлайлал, амьсгалын эрхтэний эрүүл мэндийн асуудал, сувилахуйн тусламж, артерийн гипертензи, зүрхний шигдээсийн үеийн сувилахуйн тусламж, эх, нярай, хүүхдийн сувилахуй, хавдрын сувилахуй, сувилахуйн түүх хөтлөлт, судалгааны арга зүй зэрэг хичээлүүдийг Сувилахуйн ухааны доктор, дэд профессор Д.Солонго, Эх барих, эх хүүхдийн тэнхимийн ахлах багш, Сувилахуйн ухааны магистр Б.Азжаргал, Эх барих, эх хүүхдийн тэнхимийн багш, Сувилахуйн ухааны магистр Э.Наранцэцэг нар орж, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүллээ.
Сургалтад төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын сувилагч тусгай мэргэжилтнүүд оролцлоо.
Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар
АШУҮИС-ийн Сувилахуйн Сургууль
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сувилахуйн алба