“Монголын орчин үеийн нүд судлалын шилдэг загвар”, “ Хүүхдийн хараа хамгаалах сүлжээ-Дутуу нярайн ретинопати” төслийн хүрээнд “ Хүүхдийн хараа хамгаалах, нярайн ретинопати эмгэгээс сэргийлэх” сургалт 2024 оны 05 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд эрүүл мэндийн газрын сургалтын өрөөнд зохион байгуулагдаж байна.
Сургалтыг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн нүдний их эмч , сургагч багш М.Шамсия удирдан явуулж байна.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн нярайн болон хүүхдийн эмч нар, нүдний эмч нар , сум, өрхийн хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг хүүхдийн эмч нар, хүүхэд хариуцсан их эмч нар оролцож онолын болон хүүхдийн сул хараа илрүүлэх, эмгэгийг эрт илрүүлэх онол, дадлага хосолсон байна.
Сургалтын үеэр хараа шалгах таблиц, харааны эмгэгийг илрүүлэх орчин үеийн багажаар сургалтанд оролцсон 42 эмч нар хангагдлаа.