Сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Хаянхярваагийн Цэнд-Аюушийн нэрэмжит “Шинэ санаа- Шинэ мэдлэг” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлыг 8 дах удаагаа Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтэн, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд амжилттай зохион байгууллаа. Уг эрдэм шинжилгээний хуралд 4 чиглэлээр нийт 44 илтгэл хэлэлцүүлэгдэж шилдэг илтгэгч нараа тодруулав.
Эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчдийн бүрэлдэхүүнд АШУҮИС-ийн багш нар болон ЭМГ, АНЭ-ий нарийн мэргэжилийн эмч нартай хамтран ажиллалаа