Хаваржилт хүндэрсэн сумдын малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр Улсын Онцгой комисс, ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бүлэгтэй хамтран аймгийн онцгой комиссын ЭМГ, ХХААГ, ОБГ-ын бүрэлдэхүүн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүрч үйлчиллээ. Тус үзлэгт нийт 39 малчин өрхийн 120 гаруй иргэн, сумын төвийн 140 гаруй иргэнд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн дүрс оношилгоо, гэмтэл, сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгч ажиллалаа. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв эмч нартаа баярлалаа.