АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАРУУЛЛАА

Хөвсгөл аймаг нь 2000 оноос Эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөнийг өрнүүлэн ажиллаж ирсэн ба Улсын Эрүүл мэндийг дэмжигч байгууллага -5, Аймгийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллага -91 болж, ажлын байранд эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөн тогтвортой өрнөсөөр байна.

2023 онд 8 байгууллага баг хамт олноороо эрүүл мэндийг дэмжих, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэх чиглэлээр санаачилга гарган ажиллаж “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын болзол хангалаа. Үүнд:

Аймгийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын 1 дүгээр зэргийн болзлыг:

1. Алаг-Эрдэнэ сумын эрүүл мэндийн төв

2. Мөрөн сумын Сод-Эрдэм Ерөнхий боловсролын сургууль

Аймгийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын 3 дугаар зэргийн болзлыг:

1. Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар,

2. Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургууль,

3. Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургууль,

4. Мөрөн сумын “Энх-Үрс” хүүхдийн эмнэлэг,

5. Мөрөн сумын 14 дүгээр цэцэрлэг,

6. Баянзүрх сумын эрүүл мэндийн төв тус тус хангасан ба Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын Гэрчилгээ олгож, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Мөн Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын 2-р зэргийн болзлыг дахин хангасан Арбулаг сумын Эрүүл мэндийн төв, Арбулаг сумын “Жаргалын наран” Хүүхдийн цэцэрлэг, Галт сумын Хүүхдийн цэцэрлэгт Батламж олгож үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байна.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *