ХӨВСГӨЛ АЙМАГТ МОН-ПЕН САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ, НЭН ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ АНХАН ШАТАНД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТЫГ ДЭМБ, ЭМЯ, НЭМҮТ-ӨӨС ХИЙЖ БАЙНА

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын/ДЭМБ/Номхон далайн баруун бүсийн төвийн зөвлөх Др. Франсиска Пэрэс Куэвас, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, ЭМЯ-ны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын мэргэжилтэн А.Баярзаяа, НЭМҮТ-ийн эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны дарга С. Гэрэлмаа, АШУҮИС-ийн багш Мон-Пен санаачлагын сургагч багш Б. Бурмаа, Амгалан амаржих газрын IT инженер Хүдэрбат болон НЭМҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд хамтран Хөвсгөл аймагт дэмжлэгт хяналтыг хийж байна. Аймгийн Эрүүл мэндийн газраас тус арга хэмжээний 2021 оноос хойш хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар нэгдсэн мэдээллийг танилцуулсан ба аймаг, эрүүл мэндийн салбарын удирдлага, холбогдох мэргэжилтэнүүд, аймгийн нэгдсэн эмнэлгийн хяналтын эмч нар оролцлоо. 11 сарын 23-27-ны өдрүүдэд Мөрөн сумын Далайн-Элбэрэлт, Дэлгэрмөрөн, Энэрэл Өрхийн Эрүүл мэндийн төвүүд, Шинэ-Идэр, Алаг-Эрдэнэ сумдад ажиллана.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *