“ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ СЭТГЭЦИЙН ЭМГЭГИЙН ҮЕИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг, Аймгийн эрүүл мэндийн газар хамтран Тайваны хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймагтаа мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан нарт гэрчилгээ олгов.

Тухайн сургалтаар:

1. Монгол улсын төрөөс сэтгэцийн эрүүл мэндийн талаар баримталж буй бодлого, зохицуулалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоо, төрөл, чиглэлийг танин мэдэх

2. Зонхилон тохиолдох сэтгэцийн зарим эмгэгийн тархалт, шалтгаан, эмнэл зүй, оношилгоо, эмчилгээтэй танилцах

3. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зөв зохион байгуулах, эрүүл мэнд, нийгмийн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах

4. Хүүхдийн сэтгэцийн эмгэгийн шалтгаан, эмнэл зүй болон ар гэрийнхэнд зөвлөгөө өгөх

5. Сэтгэцийн эмгэгийн үеийн сэтгэл заслын аргууд зэрэг сэдвийн хүрээнд онолын болон бүлгийн ажлын хэлбэрээр мэдлэг, ур чадварыг олголоо.

2023.11.03

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *