Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын уулзалтад Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайдын туслах Ц.Эрдэмбилэг, Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Улам-Өсөх, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Дагиймаа, Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Мөнх-Аюуш, Нэгдсэн эмнэлгийн захирал, МУ-ын Хүний гавьяат эмч Г.Оюунжаргал нарын бүрэлдэхүүн оролцов.
Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Салбарын албан хаагчдад эрүүл мэндийн салбарын төрөөс баримтлах бодлого шинэчлэл, хууль эрх зүйн орчин бусад мэдээллийг эрүүл мэндийн ажилтан, албан хаагч нарт танилцуулж цаашид хамтран ажиллах санал хүсэлтийг хүлээн авч хамтран ажилласан болно.
-Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сайд Эрүүл мэндийн салбарт дараах асуудлыг нэн даруй шийдвэрлэх чиглэлийг танилцуулав.
– Аймгийн нэгдсэн эмнэлэгт- Комьютертомографик тоног төхөөрөмжийг шийдвэрлэх
-Төмөрбулаг сумын эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашиныг 2024 онд эхний ээлжид шийдвэрлэх
-Бусад тавьсан санал, хүсэлтийг хууль эрх зүйн орчинтой зохицуулан үе шаттай шийдвэрлэн ажиллах чиглэлийг өгсөн болно.