Хөвсгөл аймгийн ЗӨСТ 2023 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу 8 сарын 15-аас 8 сарын 20-ны хооронд өдрүүдэд Цэцэрлэг, Баянзүрх сумдад тарваган тахал, галзуу өвчний асуумж судалгааг хүн амын дунд хийж гүйцэтгэлээ. Судалгаанд Цэцэрлэг сумын 6-р багийн нийт 100 хүн амын 10%, Баянзүрх сумын 4-р багийн 98 хүнээс буюу 10,5%-ийг хамруулсан ба нийт 2 сумын 198 хүнийг хамруулсан.
Энэхүү судалгааны ажилд хүн амын дунд тарваган тахал, галзуу зэрэг өвчний талаар мэдлэг хандлага, эрсдэлийг үнэлэх тандалт судалгааны ажил зохион байгуулан зоонозын халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх талаар мэдээ, мэдээлэл хийж 150 ширхэг гарын авлага тараасан.