“Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны нээлт ажилттай зохион байгуулагдаж Эрүүл мэндийн нийгмийн ажилтан нарыг чадавхжуулах сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Аяны хүрээнд:
Аяны нээлтэд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбилгүүн, НБХ-ийн эрүүл мэндийн бодлого хариуцсан мэргэжилтэн О.Дагиймаа болон БТСГ-ын төлөөлөл, ЭМГ-ын дарга, Хэлтсийн дарга мэргэжилтнүүд, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд нийт 80 гаруй хүн оролцлоо.
Аяны нээлтийн үеэр Мөрөн сумын Өрхийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд зөв зохистой хооллолтын талаар хоолны үзэсгэлэн гаргаж, харилцан туршлагаа солилцлоо.
Энэхүү аян нь Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэн төлөвшүүлэх зорилтын хүрээнд хийгдэж байгаагаараа онцлог юм.
Тус аяныг бүтэн жилийн турш салбар дундын оролцоотойгоор бусад байгууллагууд дээр хамтран зохион байгуулж, иргэд олон нийт, төрийн албан хаагчдын идэвх оролцоог нэмэгдүүлж, тэднийг амьдралын зөв хэв маягт сургах, хөдөлгөөний дутагдалд орохгүй байх, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс татгалзаж “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” орохыг уриалж байна.
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар