Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, МСЭМХ-ны Хөвсгөл аймгийн салбар хороо Бүрэнтогтох сумын эрүүл мэндийн төвтэй хамтран зорилтот бүлгийн хүн ам, сүрьеэгийн хавьтлын үзлэгийг зохион байгуулж байна.
Үзлэгийн бэлтгэл ажлыг хангаж, үзлэгт хамрагдах хүн амын судалгааг гаргаж иргэдэд зар мэдээлэл хүргэн үзлэгийг хамтран зохион байгуулж байгаа СЭМТ-ийн хамт олондоо баярлалаа.
Эрт илрүүлэг үзлэгээс гадна Сумдын ЗДТГ-ын орлогч дарга болон бусад шийдвэрч гаргагч нартай уулзаж эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцан мэдээлэл солилцлоо мөн эмч эмнэлгийн мэргэжилтэнүүдэд сорьц тээвэрлэлт, мантугийн сорил тавих арга аргачилал болон сүрьеэгийн анхан шатны тусламж үйлчилгээний ажлын байран дахь сургалт хийж зөвлөмж өглөө.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд
О.Дагиймаа-ЗДТГ-ын НБХ-ийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн
Ж.Нансалмаа-ЭМГ-ын удирдлагын хэлтэсийн хүний нөөцийн мэргэжилтэн
МСЭМХ-ны хөвсгөл аймаг дахь удирдах зөвлөлийн гишүүн
Г.Хоролсүрэн ЭМГ-ын НЭМТ-ийн халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн
Б.Уянзаяа Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансерын эмч
Ц.Эрболд Нэгдсэн эмнэлгийн БЗДХӨ-ний эмч
Б.Буянжаргал Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансерын дүн бүртгэгч бага эмч
А.Баясгалан Нэгдсэн эмнэлгийн рентген техникч