“ХОРТ ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

Дэлхий нийтийн эрүүл мэндэд тулгарч байгаа хавдрын асуудлаас болоод жил бүр 9.6 сая хүн амиа алдаж байна.

Манай аймгийн хувьд 2022 онд шинээр 305 шинэ хавдар бүртгэгдэж, 214 хүн хавдрын улмаас нас барсан бөгөөд 928 хүн хяналтанд эмчлэгдэж, хяналтанд орсон хүн нь өмнөх оноос 78 тохиолдлоор өссөн байна.

Тиймээс олон нийтийн анхаарлыг хандуулж, хорт хавдрын өвчин хэчнээн аюултай, хэчнээн их тархсаныг сануулах нь энэ өдрийн зорилго юм.

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн “Эрүүл мэндийг дэмжих төв” нь Эрүүл мэндийн газартай хамтран иргэдэд хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдлын талаар иргэдэд мэдээлэл хүргэж ажиллав.

Хорт хавдрын эсрэг тэмцэж буй эрүүл мэндийн салбарын ажилтнууддаа эрүүл энхийг хүсч, ажил үйлс нь өөдрөг байхыг хүсье.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *