“Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах”-д эмч мэргэжилтнийг чадавхижуулах сургалт
Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилтныг ажлын байранд онолын болон ажлын дадлагын сургалтыг ДЭМБ-ын санхүүжилтээр Тэс бүсэд зохион байгуулж байна.
2022 оны 12 дугаар сарын 14-16 хүртэл Тэс бүсийн сургалтад Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг сумын ЭМТ-ийн их эмч, эх баригч нар оролцлоо. Сургалтыг Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч эх барих эмэгтэйчүүдийн эмч нар эх, хүүхдэд тулгамдаж байгаа асуудлаар онол, ажлын байрны дадлага сургалт, анхан шатны маягтан дээр үнэлгээ хийж хэлэлцүүлэг хийж байна.