“БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМРАГДАЛТЫГ САЙЖРУУЛАХАД БАГИЙН ЭМЧИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ-2022” СУМЫН БАГИЙН ЭМЧ НАРЫГ ЧАДВАРЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Хэнийг ч орхигдуулахгүйгээр” бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг сайжруулахад багийн эмчийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор багийн эмч нарт эрүүл мэндийн бодлого, чиглэл, эх хүүхдийн тусламж үйлчилгээ, гэрийн эргэлт хяналт, насанд хүрэгчдийн болон хүүхдийн амьлуулах суурь тусламжийн чиглэлээр чадваржуулах сургалтыг АНЭ болон АШУҮИС-ын харьяа Монгол-Японы хамтарсан эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна. 0-5 насны хүүхдийн үзлэг, Хүүхдийн өвчний цогц менежмент хичээлийг ХӨЦМ-ийн үндэсний сургагч багш, Сум, өрхийн ерөнхий мэргэжилтний үндэсний зөвлөлийн гишүүн О. Бадамханд удирдан явуулж байна. Мөн уг сургалтын үер УИХ гишүүн, БШУЯ-ны сайд Л. Энх-Амгалангийн санаачилга, дэмжлэгтэйгээр багийн бага эмч нарыг зөөврийн компьютерийг 92 багийн эмч, АНЭ, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд гардуулан өглөө.