“Хойморь Алтан бар” ХХК болон Born film хамтран бүтээсэн Эрүүл мэндийн салбарын эмч ажиллагсдын зовлон жаргал, баяр гунигийг харуулахыг зорьсон “Холын цагаан манан” бүрэн хэмжээний уран сайхны кино нээлтийн арга хэмжээ Монголын Үйлдвэрчний Соёлын төв ордонд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Киноны зохиолыг Урлагийн гавъяат зүтгэлтэн зохиолч Ш.Гүрбазар, зөвлөхөөр Урлагийн гавъяат зүтгэлтэн найруулагч Ч.Найдандорж нар ажиллан зураг авалтыг Хөвсгөл аймагт хийсэн бөгөөд олны танил жүжигчид тоглосноос гадна, Нэгдсэн эмнэлгийн эмч ажилчид, иргэд, албан байгууллагууд оролцсон байна.
Жич: Нээлтийн арга хэмжээг Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, албаны дарга нар, бусад ажиллагсдын хамт зохион байгуулж уг киног бүтээхэд оролцсон уран бүтээлчид, МҮЭХ, МЭМАҮЭХ-ны удирдлага, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэн докторууд, Хөвсгөл аймгаас гаралтай хүний гавъяат ахмад эмч нар, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын холбогдох албаны 200 гаруй хүмүүс уригдан оролцов. Киноны дараа киног бүтээсэн, ивээн тэтгэсэн, зочин төлөөлөгчийг оролцуулсан хүлээн авалт хийж киног бүтээх болсон тухай, эмч ажиллагсдын нийгмийн баталгаа, нийгэмд эзлэх нэр хүндийн өнөөгийн байдлаар сэтгэдлээ хуваалцсан үйл ажиллагаа болсон.