“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТ АЛХАМ АЛХАМААР” УРИАН ДОР “АВТО МАШИНГҮЙ ӨДӨР 2022”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа даргаар батлуулсан удирдамжийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТ АЛХАМ АЛХАМААР” УРИАН ДОР “АВТО МАШИНГҮЙ ӨДӨР 2022”-ыг тэмлэглэн өнгөрүүллээ.  Монгол Улсын Засгийн газрын 2009 оны Нийтийн биеийн тамирын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, “Дэлхийн алхалтын өдөр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх,  Илүүдэл жингүй Эрүүл иргэнтэй Хөвсгөл, Илүүдэл жингүй -Албан хаагч аянуудыг идэвхжүүлэх, зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөнд иргэдийг уриалан хамруулах  идэвх оролцоог нэмэгдүүлэхэд зорилгоор зохион байгуулан ажиллаа. Уг арга хэмжээнд 60 орчим байгууллагын 560 гаруй албан хаагч, 43 ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцлоо. Энэ удаагийн арга хэмжээг аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, аймгийн явган алхалтын холбоо хамтран зохион байгуулан ажиллаа.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *