Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн даргаар ахалсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, эмч, мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, ЭМДҮЗ-ийн 01дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл, ярилцлага, уулзалтыг зохион байгуулан хамтран ажилласан байна. ЭМБ-уудын дарга, оролцогч нараас тавьсан санал хүсэлтийг хүлээн авч тодорхой хариултыг өгч үр дүнтэй арга хэмжээ болсонд талархлал дэвшүүлж байна. Хамтран ажилласан Хөвсгөл аймгийн ЭМДХ, Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум,өрх, хувийн хэвшлийн ЭМБ-уудын удирдлагуудад ажлын амжилт хүсье