Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх, Эрүүл мэндийн байгууллагын түвшинд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт , зөвлөмж шийдвэр гаргах чиг үүрэг бүхий ОРОН ТООНЫ БУС, хөндлөнгийн байгууллага “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороонд” сайн дурын үндсэн дээр ажиллах хүсэлтэй эмч, эм зүйч, сувилагч, тусгай мэргэжилтэн, сэтгэл зүйч, иргэний нийгмийн төлөөлөлийг сонгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна
№ | Ажиллах мэргэжлийн чиглэл | Ажиллах хүний тоо | Тавигдах шаардлага | Бүрдүүлэх матеирал |
1 | Хүний их эмчийн төлөөлөл | 1 | 1.Мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан байх, 2.Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй 3. Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой. 4. Ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдаж байсан буюу ажиллаж байсан бол давуу тал болно | 1.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороонд ажиллахыг хүссэн өргөдөл; 2. Төрийн албан хаагчийн 1-р маягт анкет; 3. Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт 4. Мэргэжлийн диплом, ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдаж байсан бол гэрчилгээний хуулбар; 5. Ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилд холбогдоогүй талаарх ажиллаж буй байгууллагын тодорхойлолт |
2 | Сувилагчийн төлөөлөл | 1 | ||
3 | Эх баригч, бага эмчийн төлөөлөл | 1 | ||
4 | Эм зүйн төлөөлөл | 1 | ||
5 | Нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн төлөөлөл | 1 | 1.Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх, 2.Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй 3. Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой. 4. Ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдаж байсан болон сэтгэл зүйн, зөвлөгөө өгөх, эвлэрүүлэн зуучлалын сургалтад хамрагдаж байсан бол давуу тал болно | 1.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороонд ажиллахыг хүссэн өргөдөл; 2. Төрийн албан хаагчийн 1-р маягт анкет; 3. Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт 4. Мэргэжлийн диплом, ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдаж байсан бол гэрчилгээний хуулбар; 5. Ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилд холбогдоогүй талаарх ажиллаж буй байгууллагын тодорхойлолт |
6 | Иргэний нийгэм, салбар холбоодын төлөөлөл | 1 | 1.Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй 2. Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой. 3. Ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдаж байсан болон ёс зүйн салбар хороонд ажиллаж байсан бол давуу тал болно | 1.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороонд ажиллахыг хүссэн өргөдөл; 2. Төрийн албан хаагчийн 1-р маягт анкет; 3. Салбар холбооны тодорхойлолт 4. Их, дээд сургууль төгссөн диплом, ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдаж байсан бол гэрчилгээний хуулбар; 5. Ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилд холбогдоогүй талаарх ажиллаж буй байгууллагын тодорхойлолт |
7 | Иргэдийн төлөөлөл | 1 | .1.Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй 2. Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой. 3. Ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдаж байсан бол давуу тал болно | 1.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороонд ажиллахыг хүссэн өргөдөл; 2. Төрийн албан хаагчийн 1-р маягт анкет; 3. Багийн засаг даргын тодорхойлолт 4. Их, дээд сургууль төгссөн диплом, ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдаж байсан бол гэрчилгээний хуулбар; 5. Ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилд холбогдоогүй талаарх ажиллаж буй байгууллагын тодорхойлолт |
Материалыг 2022 оны 07 дугаар сарын 21-нөөс 2022 оны 09 дугаар сарын 05-ний өдрийг хүртэл 9:00–17:00 цагийн хооронд Эрүүл мэндийн газарт цаасаар эсвэл khuvsgulyoszui@gmail.comцахим хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Хөвсгөл аймгийн Мөрөн т сум 8-р баг Эрүүл мэндийн газрын байр
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 88068400, 70383586 дугаарын утсаар лавлана уу.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР