Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нэгдсэн эмнэлэг, Тариалан, Улаан-Уул, Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвүүдэд шүдний иж бүрэн тоног төхөөрөмж, Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төвд зөөврийн рентген аппарат нийлүүлэгдлээ. Аппарат тоног төхөөрөмж ашиглагч эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудад тоног төхөөрөмжийн ажиллагаа болон аюулгүй байдлын сургалтыг зохион байгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажилласан байна. Алслагдсан сумдыг Шүдний иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангаснаар иргэдэд нүүр амны тусламж үйлчилгээг чирэгдэлгүй орон нутагтаа цаг алдахгүй авах боломжийг бүрдүүлж байна. Аймгийн төвөөс 170 гаруй км алслагдсан Улаан-Уул суманд зөөврийн рентген аппарат суурилагдсанаар бүсийн сумдын иргэдэд бүх төрлийн рентген шинжилгээ хийх боломжтой болсонд талархаж байна. Энэхүү хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд дэмжин ажилласан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар болон орон нутгийн удирдлагуудад талархал дэвшүүлж байна.