ДЭМБ, АИФО байгууллагаас зохион байгуулсан “ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙЛГАХ ДЭМБ-ЫН АРГАЧЛАЛ” сургалтад 2 сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ”-г сайжруулах зорилгоор сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 20-21-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад Нэгдсэн эмнэлгийн чанарын менежер, мэдрэл, гэмтэл мэс засал, хүүхэд, сэргээн засал, уламжлалтын тасгийн их эмч нар, “Энх-Үйлс”, “Далайн-Элбэрэлт” ӨЭМТ-ийн бага эмч, ахлах сувилагч, “Мөнхтулгуур” эмнэлгийн менежер, ахлах сувилагч, Шинэ-Идэр сумын эрүүл мэндийн төвийн бүртгэл мэдээллийн ажилтан зэрэг нийт 12 хүн хамрагдав. Сургалтын нээж АИФО-ийн суурин төлөөлөгч, ДЭМБ-ын зөвлөх Д.Тулгамаа цахимаар оролцов. Мөн сургалтын нээлтэд Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга нар оролцлоо.
Сургалтыг хөтөлбөрийн дагуу асуудалд суурилсан оролцооны аргаар зохион байгууллаа.
Сургалтын төгсгөлд Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хүлээн авах, эрэмбэлэн ангилалт яаралтай тусламжийн хэсэг, мэдрэл, хүүхдийн тасгуудад 4 хэлбэрийн хөгжлийн бэрхшээлийн дүрд тоглуулж, яаралтай тусламжийн тасагт хяналтын хуудсаар бие бялдрын хүртээмжийн аудит хийх дадлага хийн, дадлагын дараа хүртээмжтэй орчин бүрдсэн эсэх талаар ярилцлага хийж, сургалтын үр дүнг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөмж өглөө.