“Сүрьеэгүй-Алаг-Эрдэнэчүүд зорилтот хөтөлбөрийг” дэвшүүлснээр тус суманд Монголын сумын эмч мэргэжилтний холбооны Хөвсгөл аймгийн салбар, Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Алаг- Эрдэнэ сумын эрүүл мэндийн төв хамтран ажиллаж, зорилтот бүлгийн хүн амд сүрьеэ өвчний эрт илрүүлэг үзлэг, оношлогоо, зөвлөгөө үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.