Хачигт халдварын байгалийн голомтын хайгуул шинжилгээг 2022 оны 4-р сарын 27-оос 5-р сарын 12 хүртэл Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан сумдын 24 секторийн 86 цэгт газарт хийж D.nuttallii зүйлийн 4348 хачиг, 8 цэгт газраас I.persulcatus зүйлийн 33 хачиг цуглуулан хачигт халдварын үүсгэгч илрүүлэх шинжилгээнд хамруулахаар хүргүүллээ. Энэ удаагийн судалгаагаар ойн хачгийн(I.persulcatus) тархалттай 8 цэгт газрыг шинээр илрүүлэн, дээж цуглууллаа.
Мөн 3 сумын ЭМТ-ийн бэлэн байдалд хяналт үнэлгээ хийн зөвлөн тусалж, 181 өрхийн 703 хүн амд ЗХӨ-нөөс сэргийлэх яриа хийж, 500 хүнээс хачгаар дамжих халдварын асуумж судалгааг авлаа.