Сувилагч чамдаа баярлалаа

Эрүүл мэндийн яам, Монголын Сувилагчдын Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй *Сувилагчаа сонсоё* хэлэлцүүлгийг Хөвсгөл аймагт амжилттай зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт МСН-ийн тэргүүн дэд профессор, зөвлөх Д.Нямсүрэн, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн О.Дагиймаа, ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр болон ЭМГ-ын мэргэжилтнүүд, ахмад сувилагчдын нийгэмлэг, Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн алба, арга зүйч, ахлах сувилагч, сум, өрх, хувийн хэвшлийн ЭМБ–ын ахлах сувилагч нар оролцож, сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн, зохих түвшинд шийдвэрлүүхэд хамтран ажиллахаар боллоо. Мөн *Сувилагч чамдаа баярлалаа* МУГЖ Ж.Уранчимэг, СТА П.Хатанбаатар, н.Эрдэнэгомбо нарын хамтарсан тоглолтыг ХДТ-т зохион байгуулж, МСН-ийн тэргүүн шагнал Ард түмний талархал хүлээсэн *ГАВЪЯАТ СУВИЛАГЧ* шагналыг Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн сувилагч Ж.Оюун-Эрдэнэ, *АЛТАН ГАРТ* сувилагч шагналыг Мөнхтулгуур эмнэлгийн сувилагч Т.Даваажаргал, Цагаан-Уул сумын ЭМТ-ийн ахлах сувилагч А.Шүрэнцэцэг, Тариалан сумын ЭМТ-ийн сувилагч Б.Оюунгэрэл, НЭ-ийн хавдрын сувилагч Б.Чагцалмаа, МСН-ийн *ЖУУХ* бичигээр НЭ-ийн сувилагч П.Отгонбаяр, Г.Болормаа, Б.Цэнд-Аюуш, Их-Уул сумын ЭМТ-ийн сувилагч Б.Гоёлмаа, Цагаан-Үүр сумын ЭМТ-ийн сувилагч Б.Пүрэвсүрэн нарыг шагнаж, 2021 онд мэргэжлийн ахлах, тэргүүлэх зэрэг хамгаалсан сувилагч нарт үнэмлэхийг гардуулан өглөө.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *