ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АМЖИЛТ-2021 ОН Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтаны зөвлөгөөний үеэр 2021 оны ажлын үр дүн, амжилтуудаа байгууллага хоорондоо сурталчлан таниулж, дүгнэн хэлэлцлээ. Цар тахалтай нүүр тулан тэмцэж, цаг наргүй хөдөлмөрлөхийн зэрэгцээ эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээгээ орхигдуулахгүй ажиллахыг мэрийн зүтгэсэн билээ. Иймд Эрүүл мэндийн газраас бүх сумдын эрүүл мэндийн төвийн дарга нараа цалингийн хувиар шагнаж урамшууллаа. Мөн бусдыгаа манлайлан үйл ажиллагааны үндсэн тусламжаа ажил, ачааллаа зохицуулан амжилттай хэрэгжүүлсэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд, хүнд бэрх үед цаг наргүй ажилласан Аймгийн нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв болон хамтран дэмжиж, төрийн ачааллыг хуваалцан ор дэлгэн эмчилгээ хийж ажилласан хувийн хэвшлийн эмнэлгүүд, эм ханган нийлүүлэх байгууллагуудын удирдлагуудаа урамшууллаа. ТА БҮХНИЙ МИНЬ ҮЙЛС БҮХЭН МАНДАЖ БАЙХ БОЛТУГАЙ.