Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр – 5” төслийн хүрээнд 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгдэж, шинэчлэл хийгдсэн. Тус тасаг нь 2 ээлжээр үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж мэс заслын тасаг болон бусад тасаг нэгжүүдийн ариутгалын үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх боломж бүрдсэн юм. Уг нээлтийн ёслолд ЭМ-н сайд С.Энхболд, эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -5 төслийн зохицуулагч А.Мөнхтайван болон эрүүл мэндийн яам, орон нутгийн удирдлагууд оролцлоо.