Байгууллагын Танилцуулга

МЭНДЧИЛГЭЭ

Эрүүл мэндийн бодлого, шийдвэр, нийгмийн  эрүүл мэндийн  болон  эмнэлгийн  тусламж  үйлчилгээг  хүн  амд  үзүүлэхэд  хамтран  ажиллаж  байгаа  та  бүхэндээ энэ  өдрийн  мэндийг  хүргэе.

Хөвгсөл  аймгийн  Эрүүл  мэндийн  газар  нь анх  1921 оны чөлөөлөх тулалдаан хийх үед “Хөвсгөл хязгаарын хэргийг эрхлэх ардын түр Яам” нэртэй орон нутгийн анхны засаг захиргааны байгууллага аймгийн яамны  дэргэд ажиллаж  эхэлсэн  байна. 1990 оныг хүртэл эрүүлийг хамгаалах хэлтэс буюу газар гэдэг нэрээр аймгийн хэмжээний эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагуудын ажлыг зохицуулан удирдах ажил үүргийг гүйцэтгэж байлаа. Аймгийн Эрүүл мэндийн газар нь 2000 оны 4 дүгээр сараас эхлэн “Аймгийн эрүүл мэндийн газар” гэдэг нэрээр ажиллахаар болж  3 хэлтэс, 1 төв, төрийн  захиргааны  албан  хаагч-22,  төрийн  үйлчилгээний  албан  хаагч-19 нийт  41 ажилтантайгаар  эрүүл  мэндийн  бодлого,  шийдвэрийг  орон нутгийн  түвшинд  хэрэгжүүлж  ажиллаж  байна. 

Эрүүл  мэндийн  газар  нь Улсын Их Хурал, Засгийн Газар, Эрүүл мэндийн  асуудал  эрхэлсэн  төрийн  захиргааны төв  болон дээд  шатны бусад  байгууллагаас гаргасан  бодлого, шийдвэрийг  орон  нутгийн  түвшинд хэрэгжүүлэх, зохицуулах, хянах  чиг үүргийг гүйцэтгэдэг төрийн  захиргааны байгууллага  юм.

Манай  байгууллага Монгол Улсын болон  аймгийн  тогтвортой хөгжлийн  бодлогыг баримтлаж, нийгмийн эрүүл  мэндийн  тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэлээ болгон, анхан  болон  гуравдагч  шатлалын тусламж үйлчилгээний  уялдааг сайжруулах,  оношлогоо эмчилгээний дэвшилэлт технологийг  нэвтрүүлэх,  эрүүл  мэндийн  салбарын  санхүүжилтийн  зохистой, үр  ашигтай  тогтолцоог бүрдүүлэх замаар  эрүүл  мэндийн  тусламж  үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх зорилго тавин  ажиллаж  байна.

Цаашид орон  нутгийн  хэмжээнд үйл  ажиллагаа  явуулж  байгаа  улсын болон хувийн  хэвшлийн  эрүүл  мэндийн байгууллагуудыг мэргэжил арга  зүйн  удирдлагаар  хангаж, нэгдсэн бодлого, чиглэлээр хангах чадварлаг  Чанарын  менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг  нэвтрүүлсэн  хамт  олон  болох зорилт дэвшүүлэн  ажиллаж  байна.

Хүн бүрийн  эрүүл,  аз  жаргалтай, урт  наслалтын  төлөө  хамтран  ажиллахад бид  бэлэн.

Хүндэтгэсэн: ХӨВСГӨЛ  АЙМГИЙН  ЭРҮҮЛ  МЭНДИЙН  ГАЗРЫН  ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ МЯГМАР ОВОГТОЙ МӨНХ-АЮУШ.

Эрүүл мэндийн удирдлагын хэлтэс

  • Улсын  төвлөрсөн  болон  орон  нутгийн төсөв,  ЭМД-ын  сангийн хөрөнгийг  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний  стратеги  тэргүүлэх чиглэлд  нийцүүлэн үр  дүнгээр нь  санхүүжүүлэх  зарчмыг  баримталж  ажиллана.
  • Аймгийн  хэмжээнд  мэргэжлийн  үйл  ажиллагаа явуулж  буй  ЭМБ-уудыг  мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны нэгдсэн  бодлого чиглэлээр  хангаж  ажиллана.
  • Орон  нутгийн  ЭМБ-уудыг санхүүгийн  удирдлагаар хангаж, төсвийн  төлөвлөлт,  зарцуулалт, гүйцэтгэлд хяналт,  тавьж санхүүгийн  мэдээ, тайланг  нэгтгэн, үнэлэлт дүгнэлт өгч  ажиллана
  • ЭМБ-уудын  материаллаг  бааз,  барилга,   түргэн  тусламжийн  автомашины ашиглалт,   засвар үйлчилгээ,  нөхөн хангалтыг  нэгтгэн зохион  байгууллана.
  • Нутаг  дэвсгэрийн  хэмжээнд ЭМС-ын  хүн,  хүчний  хэрэгцээг  тодорхойлох,  бэлтгэх,  давтан  сургах,  хуваарилах, ёс зүй харилцаа  хандлагын асуудлыг  зохион  байгуулна.
  • Эмнэлгийн тоног  төхөөрөмжийн нэгдсэн судалгаа, төлөвлөлт хийх, ашиглалтын байдалд хяналт тавих, засвар үйлчилгээ үзүүлэх.
  • ЭМ-ийн чиглэлээр  гарсан  хууль, тогтоомж,  шийдвэрт  хяналт  тавин  хууль  эрх  зүйн  заавар  зөвлөгөө,  арга  зүйгээр  хангаж  ажиллах.
  • ЭМБ-уудын үйл ажиллагааны мэдээ тайланг нэгтгэн, үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох  байгууллагуудад хугацаанд нь  мэдээлж үйл  ажиллагаатай нь  холбоотой эргэх  мэдээллээр  ханган  ажиллана
  • Эрүүл мэндийн салбарын хэмжээний цахим мэдээ мэдээллийн хэвийн жигд ажиллагааг  хангаж  ажиллана.
  • Салбарын хэмжээний мэдээллийн технологийн бодлогыг хэрэгжүүлэх, хэвийн ажиллагааг хангах, нөөцийг бэхжүүлж, хөгжүүлэх
  • ЭМБ-уудтай  үйл  ажиллагааны болон  гүйцэтгэлийн төлөвлөгөөний  хэрэгжилтэд  хяналт, шинжилгээ,  үнэлгээ хийж, үр  дүнг 
  • тооцон  ажиллана.

Нийгмийн эрүүл мэндийн төв

  • Үйл ажиллагаандаа НЭМ-ийн чиглэлээр гарсан бодлого, хууль тогтоомж, дүрэм заавар, стандартыг  мөрдөж  ажиллах
  • Хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөнийг  өрнүүлэх,  байгууллага, хамт олны оролцоог хангаж, хамтран ажиллах
  • Халдварт болон халдварт бус өвчнөөс эрт сэрэмжлүүлэх, тандалт, хариу арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах, хянах, үнэлэх, тайлагнах
  • Хүн амыг аюулгүй,таатай орчин амьдрах нөхцлийг бүрдүүлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр бусад байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангаж, хамтран ажиллах
  • Нялхас бага насны хүүхдийн  хоол, тэжээл, иргэдэд эрүүл зөв хоололтын чиглэлээр хамтран ажиллах
  • Өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, зөвлөгөө өгөх, тэдний эрүүл мэндийн талаар эцэг, эх, байгууллага хамт олонтой хамтран ажиллах явдал юм..

Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс

  • Хүн  амд үзүүлэх  эрүүл  мэндийн тусламж  үйлчилгээнний  чанар,  хүртээмжийг  дээшлүүлэх удирдлага  арга  зүйгээр  хангах
  • Эх,  хүүхдийн  өвчлөл,  эндэгдлийг  бууруулах
  • Нөхөн  үржихүйн  эрүүл  мэндийн  боловсрол  олгох,  жирэмсэн  болон  төрөх  насны  эхчүүдэд  чиглэлсэн  арга  хэмжээг  авч  ажиллана
  • Эм,  эмнэлгийн  хэрэгслийг  төлөвлөх,    эмийн  бодлогын  хэрэгжилтийг  хянах,  арга  зүйгээр  хангах
  • Сувилахуйн  тусламж  үйлчилгээний  чанар  хүртээмж , сувилагч  тусгай мэргэжилтнүүдийн  мэдлэг,  ур  чадварыг  дээшлүүлэх , сувилахуйн  үйл  ажиллагаанд  хяналт  тавих,  зөвлөн  туслах
  • Улсын  болон  хувийн  хэвшлийн  эрүүл мэндийн байгууллагуудаар  үзүүлэх  тусламж  үйлчилгээний  бодлогыг тодорхойлж, түншлэл болон  хамтын  ажиллагааг дэмжих замаар  улс  болон  хувийн хэвшлийн ЭМБ-уудын  зохистой  харилцааг  бий  болгож  ажиллана
  • Хөдөөгийн  хүн  амд үйлчлэх явуулын  тусламж  үйлчилгээг  оновчтой  зохион  байгуулж өвчнөөс  урьдчилан  сэргийлэх,  өвчнийг  эрт  илрүүлэх, арга  хэмжээг  зохион байгуулан  ажиллах
  • Байгалийн  гамшиг, нийтийг  хамарсан  өвчлөл,  гэнэтийн  аюул  ослын  үед  үзүүлэх эмнэлгийн  тусламж үйлчилгээг  шуурхай  зохион  байгуулах  нөөц  чадавхийг  бэхжүүлэх         
  • Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний хүртээмжий сайжруулах чиглэлээр ажилладаг.