МЭНДЧИЛГЭЭ

Эх орныхоо хоймор нутгийн зон олондоо, эрүүл  мэндийн төлөө нэг зорилго өвөрлөн хамтран ажиллаж буй ДЭМБ, ЭМЯ, НҮБ/ХС, ЭМХТ, НЭМҮТ, Глаболь сан, ДЗОУБ, Аймгийн Иргэдийн хурал, Засаг дарга, түүний Тамгын газар, хэлтэс, агентлагуудын удирдлага, хамт олон  болон Эрүүл мэндийн салбарынхаа ахмад буурлууд, одоо ажиллаж буй эмч, мэргэжилтэн, ажилтан, албан хаагч, тэдний гэр бүлийнхэнд  айлчлан ирж буй Шороо Гахай жилийн мэндийг хүргэж,  элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, төр улсаараа элбэг дэлбэг, төрөл садан хотлоороо сайхан шинэлэхийн ерөөлийг дэвшүүлэхийн ялдамд эрүүл мэндийн нэн хариуцлагатай албанд бидэнтэй хамтран зүтгэж, эрдэм оюун, ур чадвар, итгэл, зүтгэлээрээ хамтран их бүтээмж, амжилтын төлөө нэгдэн ажиллахыг хүсье.

Улиран одож буй 2018 ондоо аймгийн Эрүүл мэндийн салбарынхан бид иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар төр засгийн бодлогууд болон ахмад настнаа дээдлэн амьдрах орчноо сайжруулах жилийн хүрээнд  олон сайхан амжилтуудыг гарган ажиллалаа.

Айлчлан ирч буй 2019 ондоо Эрүүл мэндийн салбарын хөгжлийн тулгуур болсон урт хугацааны бодлогын баримт бичиг болох  Хөвсгөл аймгийн “Тогтвортой хөгжил- Иргэний эрүүл мэнд – 2017-2026” хүрээндээ аймгийнхаа нийт иргэд рүү чиглэсэн хэнийг орхигдуулахгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ жигд, хүртээмжтэй, иргэнд ээлтэй, чирэгдэлгүй хүргэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлэхээр зорьж байна.

Ирж буй Шороон гахай жилдээ  “Хүүхэд хамгаалал- өрхийн хөгжлийг дэмжих” жилийн хүрээнд иргэн бүр нь эрүүл энх, байж, хүүхэд бүр инээд хөөр аз жаргалаар дүүрэн байх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА               М.ҮҮРИЙНБАЯР

Зоонозын өвчин судлалын төв

ЗӨСТ

Видео

Холбоо барих

Эрүүл мэндийн газар, 8 дугаар баг, Мөрөн сум, Хөвсгөл аймаг, Монгол улс
Утас: 7038-2496, 7038-3690, 7038-3334, 7038-4005, 7038-3586, 7038-2214
  • Мэдээлэл хүлээн авах
    khuvsgul.emg@gmail.com