28 Jan2021
“Энх үрс” эмнэлэг дээр Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулагуудын дадлага сургуулилт хийлээ
Эрүүл мэндийн газраас Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн хэвтүүлж эмчлэх тусламж үзүүлэгч 10 эмнэлэг, амбулаторийн үйлчлгээ үзүүлэгч 8 эмнэлгийн 34 эмч мэргэжилтнүүдэд КОВИД-19 цар тахлын үеийн бэлэн байдлыг хангуулах, сэжигтэй тохиолдол илэрсэн үед хэрхэн ажиллах талаар “Энх Үрс ” эмнэлэг дээр дадлага сургуулилт сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Нэгдсэн эмнэлгийн сургагч багш нартай хамтран зохион байгуулсан байна. Цаашид эмнэлэг бүр дээр дадлага сургуулилт хийхээр төлөвлөж байна.