“Цээнэ” эмнэлэг 2020 оны шилдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага боллоо
2020 онд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд идэвх санаачлагатай ажиллаж төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд олон үйл ажиллагааг биеэ дааж болон эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулж ажилласан. Үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн ЭМБ-аас “Цээнэ” эмнэлэг үйл ажиллагаагаараа манлайлан иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээ, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа шинэ, технологиор манлайлан шилдэг хувийн хэвшлийн ЭМБ-аар шалгарлаа. Цээнэ эмнэлэг нь дотор уламжлалтын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд дотрын тусламж үйлчилгээгээ үзүүлэхээс гадна 2020 оноос улаан хоолой, ходоодны дурангийн тусламж үйлчилгээг шинээр үзүүлж эхэлсэн.
Орон нутагтаа 3 дахь шатлалын эмнэлгүүдэд хийгддэг ажилбаруууд болох Хоол боловсруулах замын ургацаг авах ажилбар, хавдрын үед тэлэгч утасгуур / стент / цус алдалтын үед хавчаар тавих ажилбаруудыг нэвтрүүлсэн. Цаашид эрт үеийн хавдрыг салст хуулах / ESD/ хагалгааг нэвтрүүлэн ажиллах, зөөврийн рентген аппарат оруулж ирэхээр төлөвлөж байна.