ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН ЭЭЖ СИСТЕМИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЭВТРҮҮЛЭЭД БАЙНА
Аймгийн 2020 оны нэрлэсэн жил “ЗИС”-ийн хүрээнд “Эх, хүүхэд нөхөн үржихүйн аймгийн дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн газраас жирэмсний хяналтын “ЭЭЖ” системыг Монгол улсын хэмжээнд анх удаа 28 анхан шатны эрүүл мэндийн байгууллага Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар дээр нэвтрүүлж, эх баригч, нөхөн үржихүйн тусламж үзүүлэгч, ЭМБ-ын удирдлагуудыг сургалтанд хамруулж, мэдлэг чадварыг сайжруулахад чиглэн ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайдын 2014 оны 338 дугаар тушаал “жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээний журам”-д үндэслэн “ЭЭЖ” системийг ЭМГ-ын IT инженер Г.Ням-Эрдэнэ, Б.Батбилэг нар зохион бүтээж үйл ажиллагааны явцад хөгжүүлэлт хийн ажиллаж байна. “ЭЭЖ” системийн зорилго нь нөхөн үржихүйн насны болон жирэмсэн эхийн хяналт, бүртгэл, үзлэг, төрөх хугацаа, шинжилгээний мэдээлэл, нярайн бүртгэл, жирэмсэн эхийн шилжилт хөдөлгөөн зэрэг мэдээллийн санг нэг цэгт төвлөрүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг автоматжуулан, нэгдсэн зохион байгуулалтад оруулж удирдах боломжийг хангасан.
Жирэмсний хяналтын “ЭЭЖ” системыг нэврүүлсэнээр хяналтын чанар сайжирч эх, хүүхдийн өвчлөл, хүндрэл, эндэгдэл буурч байна. 2020 оны эхний 11 сарын байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өмөнөх оны мөн үеэс 6 тохиолдолоор буурсан байна.