13 Oct2020
МӨРӨН СУМАНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮДЭД ЗХӨ-НИЙ ХАЛДВАРТ ӨРТӨХ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ
2020.10.08-ны өдөр ЗӨСТ-ийн халдвар судлагч эмч Б.Баасандоржоор ахлуулсан ажлын хэсэгт махны үйлдвэрүүдэд ЗХӨ-ний халдварт өртөх эрсдэлийн үнэлгээ хийж боомын хяналтын шинжилгээ дээжилсэн.
Зорилго: Махны үйлдвэрүүдийг зоонозын халдварт өвчний халдварт өртөх эрсдлийг үнэлэж хяналт тавих: ХСХХААХ багийн ахлагч Б.Баасандорж
МХГ мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Батдорж
ЗӨСТ-ийн биологич Ү.Уяа-Эрдэнэ
ЗӨСТ-ийн лаборант Б.Мөнхтүвшин бүрэлдэхүүнтэй дараах ажлыг гүйцэтгэсэн.
- Мал нядалж, мах болон махан бүтээгдэхүүн боловсруулдаг 6 үйлдвэр, Шинэ Мөрөн зах, түүхий эдийн захад эрсдлийн үнэлгээ хийж (үнэлгээний хуудсыг хавсаргав). Уудам хангай ХХК нийт 60-100 ажилтан, Таван-Эрдэнэ ХХК нийт 40-50 ажилтан, Агра нэгтгэл тренд ХХК нийт 28 ажилтан, Баян шувууд ХХК нийт 52 ажилтан, Лидэр хүнс ХХК нийт 43 ажилтан, Хөвсгөл мах маркет ХХК нийт 50-60 ажилтан, Шинэ Мөрөн зах түүхий эдийн зах эдгээр 6 үйлдвэр нь мах болон махан бүтээгдэхүүн боловсруулан гаргадаг үйлдвэрүүд байсан. Боомын хяналтын шинжилгээнд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 6 үйлдвэр, Шинэ Мөрөн ХҮТ-ийн 5 лангуу, түүхий эдийн захаас нийт 45 сорьц дээжилсэн.
- ЗХӨ-нөөс сэргийлэх талаар үйлдвэрийн удирдлагад яриа мэдээлэл хийсэн. Эдгээр үйлдвэрийн ажилчид нь ЗХӨ-ний эрсдэлд өртөх ялангуяа боом өвчний эрсдэлд өртөх эрсдэлтэй нөхцөлд ажилладаг ба хөдөлмөр хамгааллын хувцас бээлий, амны хаалт, хамгаалах хувцас хэрэглэдэг боловч хөдөлмөр хамгааллын хувцас бүрэн бус, бээлий шаардлага хангахгүй даавуун бээлийтэй, амны хаалтгүй ажилладаг, ЗХӨ-ний дархлаажуулалтанд хамрагддаггүй байна.
Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн сургалт мэдээллийн алба