🐍“ЭЛДЭВ ЭРДЭНЭТ” ХЭМЭЭХ МОДОН МОГОЙ ЖИЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ЗОЛГОЛТ БОЛЛОО.XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн долооны өдөр буюу өнөөдөр Эрүүл мэндийн газрын дарга, үе, үеийн ахмадууд, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчидтай нэгдсэн золголт боллоо.Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр Эрүүл мэндийн салбарын хамт олондоо сайн сайхны ерөөл өргөн дэвшүүлж,могой жилдээ эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна аа. Ахмадын хуулийн дагуу ахмадын сан цалингийн сангаас үүсгэсэн тухайгаа танилцууллаа.Золголтын үйл ажиллагаанд морин хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, Алтангэрэл судрыг айлтган, ахмадуудаа гарын бэлэг гардуулан эрүүл энх энхийг хүсье ерөөлөө.






