Тус баг нь Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн диспансерын тасаг нэгж, лаборатори, Сайн дурын шинжилгээний кабинет, “Далайн-Элбэрэлт” өрхийн эрүүл мэндийн төв, Тосонцэнгэл сумын эрүүл мэндийн төвүүдэд 2025 оны 02 дугаар сарын 12-14 ны хооронд ажиллаж Глобаль сангийн дэмжлэгтэй ХДХВ/ДОХ, сүрьеэгийн төслүүдийн үр дүн, нийлүүлсэн тоног төхөөрөмжийн ашиглалт зэрэг бусад үйл ажиллагаанд үнэлгээ хийж, зөвлөн тусалж ажиллаа.
Мөн аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Гандэлгэр, Эрүүл мэндийн газрын дарга нартай уулзаж төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны мэдээлэл болон цаашид хамтран ажиллах тухай санал бодлоо солилцлоо.











