Эрүүл мэндийн газраас аймгийн 2025 оны 01 сарын 03-ны өдөр сум, өрхийн Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгийн эмч нарыг оролцуулан МЕНИНГОКОККТ ХАЛДВАРЫН БЭЛЭН БАЙДАЛ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ, ТАНДАЛТ СЭДЭВТ сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хурлыг ЭТҮХ-ийн дарга М.Энхдалай нээж ЭМС-ын 2025 оны 01 дүгээр албан даалгаварын хэрэгжилтийг ханган ажиллах, халдварын сэжигтэй тохиолдлын дуудлагад нэн тэргүүнд эмнэлгийн тусламж үзүүлж тусгаарлах, мэдээллийн урсгалыг зохион байгуулах, ард иргэдэд зөв мэдээллийг хүргэх, бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгаа тул халдвараас урьдчилан сэргийлэх, өндөр эрсдэлтэй бүлэгт 0-5 насны хүүхдийн гэрийн эргэлт хяналтыг сайжруулах, цэцэрлэгийн хүүхдүүд болон ажилтнуудыг ам залгиурын үзлэг хийх, хоолой залгиурыг тогтмол зайлж халдвараас сэргийлэх зэрэг зөвлөмжийг эмч нарт өглөө.
Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгч Ч.Саранцэцэг “Менингококкт халдварын эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр эмч нар цахим хичээл, мэдээллийг өглөө. Уг цахим хуралд төв, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллага, сургууль, цэцэрлэгийн хийт 106 эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Иймд халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг анхааруулж байна.


