Эрхэм хүндэт эм хангамжийн салбарын үе үеийн эм зүйч, эм найруулагч, ажилтнууддаа Хөвсгөл аймгийн эм хангамжийн салбар үүсэн хөгжсөний 100 жилийн түүхэн ойн баярын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Хөвсгөл аймгийн эм хангамжийн салбар нь түүхэн хөгжлийн 100 жилийн хугацаанд анх 1923 оны 10 дугаар сарын 15-нд “Европ эм худалдан авах эмийн сан” нээгдсэнээр үндэс суурь нь тавигдаж, 1935 оны 5 сард манай аймагт 3 хүний орон тоотойгоор зөвлөлтийн мэргэжилтнүүд ажиллаж эхэлсэн түүхтэй билээ. 1940 онд Хатгалд салбар аптек нээгдэж, улмаар Тариалан, Эрдэнэбулган, Ханх, Шинэ-Идэр, Улаан-Уул сумдад аптекууд шинээр нээгдэж эхэлсэн байдаг. Өнөөдөр эмийн шинжлэх ухаан технологийн өндөр түвшинд хөгжихийн хэрээр бэлтгэгдсэн мэргэжлийн 45 эм зүйч, 85 эм найруулагч бүхий боловсон хүчинтэй, эм ханган нийлүүлэх 5 байгууллага, хувийн хэвшлийн 50 эмийн сантайгаар жилээс жилд хүн амдаа эрүүл аюулгүй, баталгаат эмийн үйлчилгээг үзүүлж байна.