Улаанбурхан өвчин нь урьдчилан сэргийлэх тарилгаар сэргийлэгддэг халдварт өвчин.
Иймд Улаанбурханы товлолт вакцинд 09 сартай болон 2 настайд нь хүүхдээ хамруулаарай.
Улаанбурхан өвчнөөр бяцхан дүү нар болон, дархлаа султай өвчлөмтгий хүн өвдсөнөөр нас баралтад хүргэж болох аюултай өвчин.
Хэрвээ та улаанбурхан өвчнөөр өвдсөн хүнтэй хамт байсан бол голомтод авах хариу арга хэмжээний хүрээнд улаанбурханы вакцинд заавал хамрагдана.
Энэ вакциныг хийлгэснээр та өөрийгөө болон бусдыг хамгаалж байна гэсэн үг юм.
