ҮЕРИЙН АЮУЛААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
Цаг агаарын мэдээг баталгаат эх сурвалжаас байнга авч байх
Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
Үерийн аюултай бүс нутгаас нүүх
Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх