Мөрөн сумын 5 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн архивын үйл ажиллагаанд хяналт хийж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ

МӨРӨН СУМЫН 5 ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ХИЙЖ, ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Мөрөн сумын 5 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн архивын үйл ажиллагааны явц, хадгаламжийн нэгжийн хадгалалт хамгаалалт болон байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журмын хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавьж заавар зөвлөгөө өгөх зорилготой ажлын хэсэг 2025 оны 05 дугаар сарын 05- 07-ны өдрүүдэд ажиллаж цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөн тусалж ажиллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар Аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн сан хөмрөгийн эрхлэгч Э.Ариунаа, гишүүдэд Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Архивын эрхлэгч О.Алтантариа, Аймгийн Эрүүл мэндийн газрын албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан Х.Отгонбаяр нар ажиллаа.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *