Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн багш нар “Сод-Эрдэм” ерөнхий боловсролын сургуульд ажиллалаа

Аймгийн Засаг дарга энэ оны 1 сард Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар,“Сод-Эрдэм” Ерөнхий боловсролын сургууль“-тай хамтран 2025 оны 04 дүгээр сарын 14, 15 нд “Эрүүл мэндийг дэмжих”өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр “Сод-Эрдэм” Ерөнхий боловсролын сургуулийн 117 ахлах ангийн сурагчдад “Мансууруулах эм бодисоос урьдчилан сэргийлэх”, “Гэр бүл төлөвлөлт”, “БЗДХӨ-нөөс сэргийлэх”, “Анхны тусламж үзүүлэх” арга зүйн чиглэлээр онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа. Мөн 76 багш ажилчдыг уламжлалт болон дотрын эмчийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөв.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *