Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарын баг тамирчид бүсийн тэмцээнд амжилттай оролцлоо

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайханы нэрэмжит “Улсын аварга”-ийн тэмцээний эрхийн төлөөх “Бүсийн тэмцээн”-нд Дархан-Уул аймагт 2 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа

Тус тэмцээнд манай аймгийн Эрүүл мэндийн салбараас Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнх-Эрдэнээр ахлуулсан баг тамирчид оролцлоо. Үүнд: Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Т.Хөвсгөл, Ц.Хадбаатар, П.Лхагвасүрэн, Улсын байцаагч М.Мөнх-Аюуш, Н.Дамбадаржаа, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Ц.Эрболд, Д.Анх-Оргил, Д.Батмөнх, Г.Чимэддорж, Б.Түмэнбэмбэрэл, С.Болормаа, Д.Болорзаяа, М.Ундрахзул, Б.Ариунзаяа, Д.Хулан, жолооч Доржсүрэн нар Зоонозын өвчин судлалын төвөөс амьтан судлаач Ж.Сэргэлэнчимэг, жолооч Д.Ням-Очир нар, Их-Уул сумаас эмч Д.Болд-Эрдэнэ, Г.Нэргүй нар, Цагаан-Уул сумаас лаборант Н.Батсүх, статистик эмч Б.Бүдханд, сувилагч Т.Долгормаа нар, Рашаант сумаас их эмч Э.Өлзийжаргал, нярав Д.Лхагвасүрэн нар, Түнэл сумаас жолооч Б.Мянганбаяр, Ази фарма Эм ханган нийлүүлэх төв Л.Золбоо, Марал эмийн сангаас Ц.Ариунзул, Хөхтуг эмийн сангаас А.Урандэлгэр, Мөнх-Тулгуур хувийн эмнэлгээс А.Уранбилэг, Цээнэ эмнэлгээ Б.Хангайбаатарын бүрэлдэхүүнтэй оролцсон.

Төвийн бүсийн тэмцээнд Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймгуудын 250 гаруй тамирчид Сагсанбөмбөг, Волейбол, Ширээний теннис, Шатар, Дартс, Онлайн тоглоом  DOTA-2 гэсэн 6 төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа. Энэ удаагийн тэмцээний төрөл тус бүрд тэргүүлсэн баг тамирчид цаашид зохион байгуулагдах улсын аваргын тэмцээнд оролцох ба бусад аймгуудын тамирчдаас багийг сонгон бүрдүүлэн оролцох эрхтэй болох юм.

Сагсан бөмбөг: Эрэгтэй баг Дархан-Уул аймаг, эмэгтэй баг-Орхон аймаг  

Гар бөмбөг:       Эрэгтэй баг-Орхон аймаг, эмэгтэй баг-Дархан-Уул аймаг

Ширээний теннис: Эрэгтэй баг- Хөвсгөл аймаг, эмэгтэй баг- Орхон аймаг  

Дартс: Эрэгтэй баг-Хөвсгөл аймаг, Эмэгтэй баг-Орхон аймаг

Шатар: Эрэгтэй:Орхон аймаг,    Эмэгтэй:Орхон аймгийн баг тамирчид шалгаран улсад багаа бүрдүүлэн оролцох эрхтэй болсон.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *