ICE FESTIVAL-2025 ОЛОН УЛСЫН МӨСНИЙ НААДАМ
Мөсөн дээрх “Олс таталт”-ын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан Мөсөн дээрх “ОЛС ТАТАЛТ”-ын тэмцээнд Улаанбаатар хотоос 3 баг, Мөрөн сумаас 2 баг, Хатгал тосгоноос 4 баг, найз нөхдийн 3 баг нийт 12 багийн 120 хүн амжилттай оролцлоо.
1-р байр Гансүх ахлагчтай “Хатгал тосгоны Хатгал” баг
2-р байр Аюурзана ахлагчтай “Хөх баавгай” баг
3-р байр Бадамгарав ахлагчтай “Хилчин” баг тус тус шалгарлаа.
Тэмцээний шагналыг Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга А.Үүрийнцолмон, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн даргын үүрийг түр орлон гүйцэтгэгч М.Даваамөнх, Биеийн тамир чийрэгжилт хариуцсан мэргэжилтэн Т.Хөвсгөл нар гардуулан өглөө.






