“Эмч, эмнэлгийн мэргэжилтний дуу хоолой” Төрийн бус байгууллагатай 2025 онд хамтран ажиллах гэрээний дагуу 2025 оны 01 дүгээр сарын 27-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 05-ний хооронд Тариалан, Тосонцэнгэл, Алаг-Эрдэнэ, Хатгал, Цагааннуур, Ренчинхүмбэ, Түнэл, Их-уул сумдын иргэдэд дотор, хүүхэд, мэс засал, гэмтэл, дүрс оношилгоо, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, шүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийн эмчийн үзлэгийг, Сумын эрүүл мэндийн төвийн 150 гаруй ажилтан, албан хаагчдад Улсын гуравдугаар төв эмнэлгийн сэхээн амьдруулах яаралтай тусламжийн эмч нар “Яаралтай тусламж, сэхээн амьдруулах” чиглэлээр сургалт, дадлагын ажлыг хамтран зохион байгуулан мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн ажилласанд Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын нэрийн өмнөөс баг хамт олонд талархал дэвшүүлье.

