Хөвсгөл аймагт хавдар судлалын үндэсний төвийн эмч ажиллаж үзлэг, оношилгоо, мэс заслын эмчилгээ, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж байна

Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн төвлөрсөн тусламж үйлчилгээг орон нутаг руу чиглүүлэх бодлогын хүрээнд “Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэс заслын эмч Баатархуяг ажиллаж мэс засал, үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх, Хөвсгөл аймгийн  эмч мэргэжилтнүүдэд  онол практикийн сургалт хийн ажиллаж байна.

Ингэснээр орон нутгийн иргэд заавал Улаанбаатар хотыг зорьж лавлагаа шатлалын эмнэлгээр үйлчлүүлж хүлээгдэл чирэгдэл үүсгэх, санхүүгийн дарамтад өртөх, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдаж авах зэргийг шийдвэрлэх боломжийг бүрдүүллээ.  

Хавдар судлалын үндэсний төвийн хавдрын мэс заслын эмч Хөвсгөл аймагт  нийт 45 удаагийн үзлэг хийж мэс засал эмчилгээний  асуудал шийдвэрлэж, 2 тохиолдолд ходоодны хавдрын мэс засал хийж, эмч нарт ажлын байрны сургалт зохион байгуулж байна. Аймгийн  Эрүүл мэндийн газраас Хавдар судлалын үндэсний төв, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эмч нартай хамтарч 2025 оны 02 сарын 06-ны өдөр сум, өрх, Нэгдсэн эмнэлгийн нийт 128 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хавдрын тохиолдол дэлхий дахинд ба Монгол улсад, тэр дундаа Хөвсгөл аймагт зонхилон тохиолдож буй хавдрын өвчлөл, эрсдэлт хүчин зүйл, эрт илрүүлэг, хяналтын асуудлаар, мөн үений эмгэг ба  илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, хяналт сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *