Аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгаас Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвийн хамт олонд талархал илэрхийлэв

Аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгаас Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвийн хамт олонд талархал илэрхийлэв.Умайн гаднах жирэмслэлтийн үед эх барих, эмэгтэйчүүдийн эмч нартай холбогдон, шаардлагатай зөвлөгөөг цаг алдалгүй авч, түргэн шуурхай багаар ажилласан Баянзүрх сумын эрүүл мэндийн төвийн дарга Л.Пүрэвдорж болон Эх баригч Б.Энхмаа, анхны дуудлагаар очсон Нийгмийн ажилтан Л. Түвшинжаргал, хурдан шуурхай аюулгүй үйлчилсэн жолооч Э.Дэлгэрдалай нарт баяр хүргэе.Биеийн байдал хүнд эхийн биеийн байдлыг тогтворжуулах эмчилгээг хийж, аюулгүй тээвэрлэн Аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэснээр эхэд учирч болох аюул, эрсдлээс сэргийллээ.Ажилд нь өндөр амжилт хүсье.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *