“СHILD-MINDED COMMUNITY” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР “ӨСВӨР ҮЕИЙН КАБИНЕТ” БАЙГУУЛАГДЛАА.

НҮБ-ын хүүхдийн сан, ДЗМОУБ, Мөрөн орон нутгийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Сhild-minded community” төслийн хүрээнд Аймгийн Эрүүл мэндийн газар өсвөр үеийн эрүүл мэндийн сургалт сурталчилгааны кабинеттай боллоо.

Дээрх кабинет бий болсноор хүүхэд, өсвөр үеийнхэн, эцэг эх, асран хамгаалагч нарт нийгмийн эрүүл мэндийн сургалт сурталчилгаа зохион байгуулах, эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдлэг олгоход орчин үеийн мэдээллийн тоног төхөөрөмж ашиглан үр дүнтэй хүргэх боломж бий болж байгаа юм.

Өсвөр үеийнхэнд зориулсан сургалтын кабинетийг орон нутагт хэрэгжүүлэхэд хамтран оролцогч бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *