Хөвсгөл аймгийн эм хангамжийн байгууллагуудын дунд Урлагийн бага наадамболж өндөрлөлөө

Монгол улсад орчин цагийн эм зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Хөвсгөл аймгийн эм хангамжийн байгууллагуудын дунд Урлагийн бага наадам 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Мөрөн суманд амжилттай зохион байгуулагдав. Энэхүү наадамд аймгийн төв болон суманд үйл ажиллагаа явуулж буй эм хангамжийн байгууллагуудын эм зүйч, эм найруулагч болон бусад ажилчид давхардсан тоогоор 80 гаруй хүмүүс оролцов. Энэхүү урлагийн бага наадам нь Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдах урлагийн их наадамд оролцох баг бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах чиглэлд тулгуурлан зохион байгуулагдсанаараа онцлогтой юм.

Энэхүү наадамд 9 төрлийн урлагийн үзүүлбэрээр сонгон шалгаруулалт зохион байгуулагдсан бөгөөд шилдгүүдийг тодруулав.

Урлагийн төрлийн шилдэгүүдэд:

  1. Мэндчилгээний  төрөлд: Шидэт тун баг /Төв эмийн сангийн Эм зүйч Балбармаа, Эм зүйч Цэен-Ойдов. Эм зүйч Эрдэнэсувд, эм найруулагч Золзаяа, Нягтлан бодогч Гүрбадам, ажилтан Пүрэвжав.  Тунамал эмийн сангийн эм зүйч Намсрай, эм зүйч Хулан, Шүүдэргэнэ эмийн сангийн эм зүйч Сувд-Эрдэнэ, Бүрд эмийн сангийн эм найруулагч Чогжиргаваа, Хөх туг- ажилтан Сэнгээ
  2. Гоцлол дууны төрөлд: Монос ЭХНБ-ийн жолооч Алтанцог
  3. Язгуур урлагийн төрөлд: Үлэмж фарм эмийн сангийн эм зүйч Б.Өнөржаргал
  4. Бүжгийн төрөлд: Ази-Фарма ЭХНБ-ийн эм зүйч Л.Золбоо, Лили эмийн сангийн эм зүйч Г.Мөнхцэцэг, Нэгдсэн эмнэлгийн эм зүйн тасгийн эм зүйч Хулан, эм найруулагч Цэцэгдэлгэр, Оюу эмийн сангийн эм зүйч Мөнхжаргал,   Арвис эмийн сангийн эм найруулагч Баяржагал,
  5. Хөгжмийн төрөлд: Эрдэнэбулган сумын Жаргалан эмийн сангийн эм найруулагч Отгон
  6. Хатлаг дууны төрөлд: Өв соёл багийн Монфа ЭХНБ-ийн эм зүйч Одонтуяа, эм найруулагч Бямбажаргал, Марал эмийн сангийн эм найруулагч Туяахүү, ажилтан Ураншагай,  Мана эмийн сангийн эм найруулагч Хундмаа, Лидэр эмийн сангийн эм зүйч Ган эмийн сангийн эм найруулагч Цэрэндэжид, Алтанбумба эмийн сангийн эм зүйч Баярцэцэг,
  7. Уран уншлагийн төрөлд: Лидэр эмийн сангийн эм найруулагч Хундмаа
  8. Дуэт дууны төрөлд: Үлэмж фарм эмийн сангийн эм зүйч Энхсарнай Бэхбат
  9. Жүжигчилсэн тоглолтын төрөлд: Еврофарм ЭХНБ-ийн эм найруулагч Оюун-Эрдэнэ,үйлчлэгч Нэргүй, Шим эмийн сангийн эм найруулагч Мөнгөнцоож, Отгонтэнгэр эмийн сангийн эм зүйч Цэрэннадмид, Увидас эмийн сангийн эм зүйч Туяа  тус тус шилдэгээр шалгарлаа.   

Мөн урлагийн бага наадамд багийн төрлөөр

1 дүгээр байр: Монос баг /Монос ЭХНБ, Үлэмжфарм, Үлэмж, Монос номин эмийн сангуудын төлөөл/

2 дугаар байр: Тунгийн эгшиг баг/ Ази фарма, Евро фарм ЭХНБ, Нэгдсэн эмнэлгийн эм зүйн тасаг, Лили, Оюу, Шим, Отгонтэнгэр, Удидас, Арвис, Адонис эмийн сангуудийн төлөөл/

3 дугаар байр: Зүүн бүсийн сумдын “Зүрхний хэмнэл” баг

/Тариалан сумын Зөв тун эмийн сангийн эм найруулагч Давааням,

Тариалан сумын Цагаан тун эмийн сангийн эм зүйч Цэцэндулам,

Төмөрбулаг сумын Монос эмийн сангийн жор баригч

Пүрэвжаргал, Цагаан Үүр сумын эмийн сангийн эм найруулагч Нарантуяа, Тосон цэнгэл Тосон сайхан эмийн сангийн эм найруулагч Гэрэгтуяа, Тосонцэнгэл сумын Жанст эмийн сангийн эм найруулагч Ичинхорлоо, Хатгал тосгоны Хатгал лиш эмийн сангийн Эм зүйч Бүжмаа, Хатгал тосгоны Монос эмийн сангийн эм зүйч Азжаргал, Их Уул сумын Отос намнан эмийн сангийн эм найруулагч Уранцэцэг Рашаант сумын эрүүл мэндийн төвийн эм найруулагч Нямцогт нар тус багийн бүрэлдэхүүнд амжилттай оролцлоо. 

Урлагийн бага наадамд оролцсон нийт эм хангамжийн салбарын төлөөлөл эм зүйч, эм найруулагч, бусад ажилтан та бүгдэд баяр хүргэе.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *